Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2018 ОНЫ ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2018 ОНЫ ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2024-04-26 16:40:56
2018 ОНЫ ХӨРС ХӨЛДӨЖ ЭХЛЭХ ХУГАЦААНЫ
УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
2018.10.16
Дархан-Уул аймгийн нутгаар олон жилийн дунджаар 10 дугаар сарын гуравдугаар арав хоногоос агаарын дундаж температур 0 градусыг дайрч тогтвортой хүйтэрч хөрс өнгөн хэсгээсээ хөлдөж эхэлдэг.
2018 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв нь 2010 оны 10 дугаар сартай төсөөтэй байх урьдчилсан төлөвтэй байна. 10 дугаар сарын агаарын температурын дундаж 0.9-3.40С, үнэмлэхүй их температур нь 23-260С дулаан, үнэмлэхүй бага температур 25-нд Шарын гол суманд -140С хүрч хүйтэрсэн, хөрсний гадаргын температурын дундаж 4.00С дулаан, үнэмлэхүй их температур нь 37.30С дулаан, үнэмлэхүй бага температур мөн Шарын гол суманд -18.90С хүйтэн, хур тунадасны сарын нийлбэрээр хамгийн их нь Шарын гол суманд 22.5 мм, Орхонд 16.7 мм, Дарханд 16.5 мм, Хонгорт 8.7 мм орж байжээ.
2010 онд хөрсний өнгөн хэсэг 11 дүгээр сарын 12-нд хөлдөж эхлэн 11 дүгээр сарын дунд үеэр 20 см-ийн гүнд хөлдсөн байна.
Иймд олон жилийн дундаж хөрс хөлдөж эхэлсэн хугацаа, энэ оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг үндэслэн 2018 оны хөрс хөлдөх хугацааг урьдчилан тооцоолбол:
Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацаа 11 дүгээр сарын 04-нд
Хөрс 20 см гүнд 11 дүгээр сарын 12-нд хөлдөнө гэж тооцлоо.
МЭДЭЭ ЗОХИОСОН:
ХААЦУ-Н ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН